Нислэг саатуулсан иргэдийг Улаанбаатарт авчирлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Нислэг саатуулсан иргэдийг Улаанбаатарт авчирлаа

“Аэрофлот” компанийн Москва-Улаанбаатарын чиглэлийн “Аэробус-А320”
онгоцонд энэ сарын 8-9-нд шилжих шөнө зорчиж явахдаа хоорондоо зодолдож,
нислэг саатуулсан Г.Төмөр, Н.Алтангэрэл, А.Бэгзсүрэн нарыг ОХУ-д суугаа
консулын газраар дамжуулан эх оронд нь авчирсан байна. Тэд
“Аэробус-А320” онгоцонд зорчиж явахдаа маргалдан, зодолдсон тул
нислэгийн багийн ахлагч зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 8-9-нд
шилжих шөнийн 01 цагт “Большое Савина” нисэх онгоцны буудалд онгоцыг
газардуулсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж