
Уулзалтаар намын дарга Н.Алтанхуяг болон тухайн үед Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан Шадар сайд Да.Ганболд нар парламентын гишүүддээ баяр хүргэж үг хэлэв. Уулзалтын үеэр гишүүд тухайн үеийн нийгмийн байдал болон хэрхэн парламентад сонгогдож, ажиллаж байсан түүх дурсамжаа дэлгэн ярьж, халуун яриа өрнүүлсэн юм. Энэ удаагийн уулзалтаар дурсамж яриа өрнүүлэхээс гадна Ардчилсан намын парламентын гишүүдийн дундаас шүлэг яруу найргийн авьяастай олон парламентчид байгааг бахдан ярилаа. Тухайлбал УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн зохиосон “Толин хул”, УИХ-ын гишүүн Л.Гүндалайгийн зохиосон “Гүн цэнхэр далай ээжий”, УИХ-ын гишүүн асан Д.Энхтайваны зохиосон “Би монгол эр хүн” зэрэг дуунууд ард түмний хүртээл болсон юм. Уулзалтын төгсөлд УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Гүн цэнхэр далай ээжий” дуугаа дуулж олныг баясгалаа.
Д.Цээнэ