“Боинг” компанийн ашиг өсчээ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

“Боинг” компанийн ашиг өсчээ

Онгоцны үйлдвэрлэлийн хамгийн том компани болох “Боинг”-ийн гуравдугаар улиралд 837 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ хугацаанд тус компани нийт 221 онгоцны захиалга авсан байна. Тус компани өнгөрсөн оны мөн үед 1,59 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан билээ. Тухайн үед үйлдвэрлэлийн ажил удааширснаас энэ хэмжээний алдагдалтай ажиллаж байсан юм.

Компанийн мэдэгдэж буйгаар орлого 11 хувиар өссөн байна. Тус компани удалгүй “787 Dreamliner” загварын онгоцоо зах зээлд нэвтрүүлэх юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж