“Toyota” 1,5 сая автомашинаа буцааж авна

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

“Toyota” 1,5 сая автомашинаа буцааж авна

Автомашины зах зээлд дэлхийд тэргүүлэгчдийн нэг “Toyota” компани зах зээлээс 1,5 сая автомашинаа эргүүлэн авах болсон байна. Энэ нь тормоз болон шатахууны насосны үйлдвэрийн гэмтэл илэрсэнтэй холбоотой аж. Тус компани АНУ-аас 740 мянга, Японоос 600 мянга болон Их Британиас 17 мянган Avalon, Highlander болон Lexus загварын автомашиныг эргүүлэн татах юм. Түүнчлэн БНХАУ-аас 60 мянга, Австралиас 50 мянган ширхэгийг үйлдвэртээ авчрах гэнэ.

Одоогийн байдлаар эдгээр гэмтлээс болж хохирол амссан тохиолдол бүртгэгдээгүй байгаа юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж