
Олон улсын олимпийн хорооны гишүүд Мексикийн Акапулко хотод чуулж, ерөнхий ассамблейгаа хийж байна. Дэлхийн 205 орны төлөлөгчид оролцож буй энэ чуулганаар дэлхийн спортын ирээдүйн чиг хандлагын талаар авч хэлэлцэж байгаа юм. Чуулганы эхэнд ОУОХ-ны ерөнхиийлөгч Жак Рогге ирэх жилийн Пан Америкийн наадам Мексикийн Гуадалажара наадамд оролцох болсныг албан ёсоор зарлаж, зохион байгуулах хороонд нь ажлын амжилт хүссэн байна. Чуулганд Мексикийн ерөнхийлөгч Фелипе Калдерон болон үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Марио Вазкуэз Рана нар оролцож, ирэх жилийн Пан Америкийн наадмын бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна. Мексик ерөнхийлөгчийн хэлснээр түүний засгийн газар нь энэ жил спортынхоо салбарт 800 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүнээс 150 орчим сая нь Пан Америкийн наадамд зарцуулагдах болоод байгаа гэнэ.
Score Studio