
Бразилийн Сери А-гийн шилдэг клубүүдын нэг “Коринтианс” энэ улирлыг амжилт муутайхан үргэлжлүүлж байгаа. Тэгвэл клубын удирдлагууд дасгалжуулагчаа сольсон байна. “Коринтианс” клубын хувьд Сери А-гийн улирлыг тун тааруухан үргэлжлүүлж байгаа. Тэд талбай дээрээ хийсэн сүүлийн долоон тоглолтоос нэг ч ялалт аваагүй. Дөрвөн удаа Бразилийн аварга болж байсан энэ баг өнгөрсөн ням гаригт “Атлетико Гойаненс” багт талбайдаа ялагдсан. Энэ тоглолтын дараа багийн эзэд, дасгалжуулагч Адилсон Батистаг ажлаас нь чөлөөлсөн байна. Харин түүний оронд Арабын нэгдсэн Эмират улсын “Ал Вада” клубыг дасгалжуулж байсан Тите хочоороо олны танил болсон Леонардо Баккиг шинэ дасгалжуулагчаараа сонгожээ. Хамгийн сүүлд 2005 онд лигийн цомыг өргөж байсан “Коринтианс” клуб хэдий сүүлийн хэдэн тоглолтдоо тааруухан байгаа ч лигийн хүснэгтын гуравдугаар байрт 50 оноотой бичигдээд байгаа. Тэгэхлээр тэдэнд боломж байгаа гэсэн үг. Титегийн хувьд энэ багтай хийх эхний тоглолт нь “Палмейрас”-тай хийх тоглолт юм. Энэ нь Бразилийн хамгийн том дербинүүдийн нэг билээ.
Score Studio