Томуугийн дэгдэлтийн үед дүүргүүдийн эмнэлэгт оюутнуудыг дайчлан ажиллуулсан юм. Энэ дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд хүсэлт тавьсны дагуу тус сургуулийн төгсөх ангийн 38 оюутан дөрвөн долоо хоногийн хугацаатайгаар дүүргийн нэгдсэн эмнэлэгт туслах эмчээр ажиллажээ. Эдгээр оюутнуудын ажлын гүйцэтгэлийг дүгнэн дүүргийн удирдлагууд урамшуулал өгсөн байна. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Монголын зүүний хүчний оюутнуудыг 30000-50000 төгрөгөөр урамшуулсныг дүүргийн Засаг дарга Б.Батзориг гардуулан өгчээ.
Г.Дарь