Б.Саранчимэг охин “Шударга журам” медалиа авалгүй нутаг буцлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг охин “Шударга журам” медалиа авалгүй нутаг буцлаа

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин М.Буянбатын гэрт өнгөрсөн сарын 25-ны 16 цагийн үед гал гарч, хоёр ой найман сартай Б.Саранчимэг найман сартай сартай Б.Наранчимэг дүүгээ чирж, гэрээс гарган амь насыг нь аварсан билээ. Энэ баатарлаг бяцхан охиныг “Шударга журам” медиалаар шагнах нь зүйтэй гэж олон хүн үзсэн. Энэ медиалаар шагнах эсэхийг Ерөнхийлөгч шийднэ гэж байсан. Гэвч Саранчимэг охин өнөөдөр буцаж байгаа аж. Энэ талаар түүний аав М.Буянбатаас тодруулахад “Хөдөө мал хэцүүдлээ. Тэгээд ч охин маань ханиад хүрээд бие нь тавгүйхэн байна. Одоо нутаг буцах гээд замдаа явж байна” гэсэн юм.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж