Обамагийн дэмжигчдийн дөрөвний нэг эсрэг талд оров

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Обамагийн дэмжигчдийн дөрөвний нэг эсрэг талд оров

Барак Обама ба Жон Маккейн. Фото ©AFP    

Обамаг 2008 оны сонгуулиар дэмжиж байсан хүмүүсийн дөрөвний нэг нь өөрсдийн сонголтоо сэтгэл дундуур болоод цаашид Ардчилсан намын төлөө саналаа өгөхгүй болж байна. Associated Press агентлагийн сүүлийн судалгаа үүнийг харууллаа.

Associated Press-Knowledge Networks-ийн судалгаанд насанд хүрсэн 1254 иргэн хамрагдаж, есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 7-ны  хооронд асуулгыг явуулсан байв. Судалгааны зорилго нь Обамагийн ерөнхийлөгч хийж буй хугацаанд америкчуудын улс төрийн сонголт хэрхэн өөрчлөгдсөнийг тогтоох явдал байв.

Асуулгын дүнд 2008 онд Обамагийн төлөө саналаа өгөгчдийн 25 хувь нь ирэх сарын 2-ны өдрийн нэгдсэн санал хураалтаар Ардчилсан намын нэр дэвшигчдийн төлөө санал өгөхгүй гэсэн байна. Тэд асуулгад хариулахдаа Бүгд найрамдах намынхан эсвэл бие даан нэр дэвшигчдийн төлөө санал өгнө гэжээ. Үүний зэрэгцээ санал асуулгад хамаарагдсан хүмүүсийн тал хувь нь саналаа огт өгөхгүй гэсэн байв.

Мөн энэ асуулгаар ийм маягийн хандлага Бүгд найрамдах намынхны дунд гарсан байв. Мөн л Жон Маккейныг дэмжсэн хүмүүсийн төдий хэмжээний сонгогчид арваннэгдүгээр сарын 2-ны сонгуульд хэний төлөө санал өгөхөө шийдээгүй гэжээ. Санал асуулга америкчууд өөрсдийн улс төрийн системдээ сүжиггүй болж буйг харууллаа.

Сонгогчид Барак Обамагийн засаг захиргааны зөрөлдөөнтэй шийдвэрүүд тухайлбал, эрүүл мэндийн шинэчлэл, Ирак ба Афганистан дахь цэргийн ажиллагаа ба Нью-Йоркийн лалын дуулиан зэрэгт дургүйцэх болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж