
Марисол Валлес Гарсиа хэмээх энэ бүсгүй криминалистикийн чиглэлээр суралцдаг байна. Хачирхалтай нь хар тамхитай холбоотой гэмт хэргээс үүдэн энэ онд л гэхэд Мексикийн 11 хотын даргыг хөнөөснөөс болж цагдаагийн газрын даргын ажлыг авах хүсэлтэй хүн байхгүй байжээ. Зургадугаар сард л гэхэд Гуадалупе хотын захирагчийн амийг хөнөөсөн байна. Харин Валлес энэ ажилд өөрийгөө нэр дэвшүүлсэн аж.
Валлес энэ ажлыг авсаныхаа дараа орон нутгийн хэвлэлд “Айж байна уу гэж үү? Хүн болгон л айдаг шүү дээ. Гэхдээ нийгмийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд хийх гэж буй миний төсөл их сайн. Хотынхоо төлөө их зүйл хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн ярьсан байна.