
Филиппинийг дайрч БНХАУ-ын өмнөд хэсэг рүү нүүж буй Мэги хар салхинаас болж 200 мянган Филиппин хүн орон гэргүй болсон байна. Хохирлын хэмжээ одоогоор бүрэн гараагүй байгаа юм. Тус бүс нутагт тохиолдож буй энэ оны хамгийн хүчтэй хар салхи Мэги Вьетнам руу чиглэж байсан бол удалгүй Тайванийг ч дайрах магадлал өндөртэй байна.
Одоогийн байдлаар БНХАУ-ын өмнөд хэсэг болон Хонг Конгийн иргэд хүнсээ нөөцөлж эхлээд байгаа юм. Түүнчлэн усан онгоцнуудыг зогсоолоос хөдлөхгүй байхыг анхааруулж байгаа аж.
Шуурганы хурд Хятадын далайг гатлах үед улам хүчтэй болж байгаа бөгөөд удалгүй цагт 185 км/цаг хүрнэ гэж тооцоолж байна.
Э.Очирт