
Yo-Yo тоглоом бүтээгчдийн дэлхийн аварга, Японы иргэн Шинобу Конмотогийн гараар нямбайлан урласан 400 мянган иен буюу 5000 ам.долларын үнэтэй yo-yo худалдаанд гарчээ. Ердөө ганцхан ширхэг ийм yo-yo тоглоом хийхийн тулд тэрбээр зургаан сарын хугацаа зарцуулсан байна. Алтан тоноглолтой, цагаан алтан бүрмэл энэхүү yo-yo тоглоход хүртэл эвтэйхэн гэнэ.