
УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн Байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Тогтвортой амьжиргаа төсөл, Монголын Бэлчээрийн менежментийн холбоо зэрэг байгууллагаас хамтран “Бэлчээрийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудалд” сэдэвт бага хурлыг Төрийн ордноо зохион байгуулж байна. Уг арга хэмжээг Байгаль орчин, Хүнс хөдөө аж ауйн байнгын хорооны дарга Б.Батбаяр нээж үг хэлсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид оролцон илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр “Төрөөс бэлчээрийн талаар баримталж буй бодлого, цаашдын чиглэл, Бэлчээрийн тухай хуулиар зохицуулбал зохих асуудлууд” зэрэг сэдвүүдээр хөндөн хэлэлцэж байна.
Б.Мандах