Хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчид

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Хөгжлийн бэрхшээлтэй загвар өмсөгчид

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Лондон хот бол бүх төрлийн загвар өмсөгчид байдаг гэдгээрээ алдартай. Харин тэд хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй бүсгүйчүүдийг загвар өмсөгчөөрөө сонгож, загварын шоу зохион байгуулахаар болжээ. Fashion with Passion нэртэй энэхүү шоунд хөгжлийн бэрхшээлтэй загвар зохион бүтээгчдийн бүтээлийг танилцуулах аж.
    Тус шоуг зохион байгуулагчдын зүгээс “Энэхүү шоуг хөгжлийн бэрхшэлтэй хүмүүсийн уран бүтээлийг олонд танилцуулах, сурталчлах, мөн тэдэнд ажлын урам зориг өгөх зорилгоор үохион байгуулж байна. Нэртэй брэндүүдтэй өрсөлдөхүйц нарийн торгон мэдэрмж, загвар хийцийг хослуулан хувцаснууд танилцуулагдах болно. Уг хувцаснуудыг үзэгчдэд хүргэх хүмүүс нь тэргэнцэртэй бүсгүйчүүд байгаа. Тэд ч мөн адил гайхалтай чадварлаг загвар өмсөгчид юм” хэмээн мэдээлсэн байна.

    Энэхүү шоу энэ сарын 25-нд Лондон хотноо зохиогдох юм.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж