
Асар их өв залгамжлагч дуучин “Иймэрхүү төрлийн орчинд баяр цэнгээнд оролцсоор байгаад хуучирч байна гэдгээ мэдэрч эхлэнэ” гэж “RadarOnline.com” порталд батлан ярьсан аж.
Парис бусдаас ямар нэг юм авах хариу хүлээхгүйгээр бусдын төлөө сайн юм хийж болно гэдгээ ойлгож эхэлсэн бөгөөд шинээр нээсэн энэ нээлтээ цааш нь үргэлжлүүлэн хийнэ гэж ярьжээ.
“Энэ долоо хоногоос эхлэн Halloween-ний баярт зориулан хулуу худалдан авч эхэлсэн бөгөөд бас хүүхдүүдэд бэлэглэхээр чимэглэлийн зүйлс, будаг худалдан авсан. Ийм ажил хийж эхэлсэндээ сэтгэл үнэхээрийн хангалуун байсан шүү. Бусдаас хариу хүлээхгүйгээр буян үйлдэх нь маш чухал” гэж дуучин өгүүлсэн байна.
Түүнээс гадна Хилтон шинэ найз залуутай болж, маш баяртай байгаа нууцаа задалжээ. “Би урьд өмнө ийм эелдэг хүнтэй тааралдаж байгаагүй юм. Маш үнэнч, миний шилдэг найз бөгөөд тэрүүн шиг хүнтэй учирсантай маш аз жаргалтай байна” гэж ярьжээ.
Бэлтгэсэн Д.Пунцаг