Ц.Жаргалсайханы ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайханы ялыг хэвээр үлдээлээ

Өнөөдөр өглөө 09.30 цагаас нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд эхэлсэн УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханд холбогдох Эрүүгийн хуулийн  79.1-ээр зүйлчилсэн хэргийн давж заалдан шатны шүүх хурал өндөрлөлөө.

Яллагдагч Ц.Жаргалсайхан Улсын нууцтай холбоотой баримт бичгийг гадаадын тагнуулын байгууллагад шилжүүлсэн, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан, өнгөрөгч наймдугаар сард Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 17 жил ийн хорих ялыг чанга дэглэмтэй  эдлэх шийдвэр сонссон юм..  Харин эл шийдвэрийг яллагдагч эсэргүүцэн, давж заалдсан бөгөөд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн өнөөдрийн хурлаас нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр боллоо.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж