
БНХАУ-д мянга гаруй Түвд оюутнууд албан ёсны хэлний талаарх бодлогыг эсэргүүцэн, жагсаж байна. Баталгаатай бус эх сурвалжаас харахад хичээлийн танхимд Түвд хэлээр ярихыг хориглох боловсролын шинэ бодлого гарах гэж буйг тэд эсэргүүцэж, тэдний хэл соёлын эсрэг халдаж байна хэмээн ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байгаа гэнэ. Лондонд байрладаг “Чөлөөт Түвд” хөдөлгөөний мэдэгдсэнээр мягмар гаригт Чинхай мужийн Тонгренд тайван жагсаал хийсэн байна. Энэ хотод маш олон Түвд гаралтай иргэд байдаг бөгөөд 2008 оны Хятадын эсрэг бослого болж байсан газар юм.
Засгийн газрын албан тушаалтнууд тэдэнтэй уулзан жагсаалыг тараасан байна. Зарим эх сурвалжаас харахад 7000 гаруй хүн жагссан байна.
Э.Очирт