Шатахууны агуулахуудыг чөлөөлөхийг тушаажээ

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Шатахууны агуулахуудыг чөлөөлөхийг тушаажээ

Францийн ерөнхийлөгч Николя Саркози тус оронд өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын улмаас хаагдаад байсан түлш шатахууны агуулахуудыг чөлөөлөх тушаалыг лхагва гаригт цагдаа нарт өгчээ. Жагсаал хөдөлгөөнөөс үүдэн Францийн шатахуун түгээгүүрийн газруудын 3/1 хувь нь хаагдаад  байсан билээ.

Тушаал авсан цагдаа нар үүрээр шатахууны гурван агуулахыг чөлөөлсний дараа засгийн газар ойрын гурав, дөрөв хоногийн дотор шатахуун түгээх ажлыг эргүүлэн хэвийн байдалд оруулна гэсэн байна. Тэтгэврийн өөрчлөлтийн хуулийг эсэргүүцэж, шатахууны агуулахуудыг бүслэн хаасан ажээ.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж