
Ирэх сард болох Хүн ам орон сууцны тооллогод Увс аймгаас 870 орчим тоологч ажиллахаар сургалтанд хамрагджээ. ХАОСТ-ын тухай хуулийн дагуу баталсан маягтын ёсоор хүн бүхэн хүн амын асуулгад 25, орон нутгийн асуулгад 21 асуулгад хариулах учир тоологчоос өндөр хариуцлага нягт нямбай ажиллагаа шаардаж зөв хариулт авах ёстойг тоологчдод сайтар ойлгуулж сургалтыг сайн зохион байгуулсан гэж аймгийн статистикийн хэлтсийн ажилтнууд мэдээлж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр тус аймагт суурин амьдардаг 77,4 мянган иргэн байсан бөгөөд жилд 2477 хүүхэд шинээр мэндэлж байгаа аж. Улаангом хотод 25,4 мянган хүн ам тоологдсон бол хөдөөгийн сумаас Тэс сум хамгийн олон буюу 5462, Давст сум хамгийн цөөн буюу 1670 хүн тоолуулсан байна.