
Сэлэнгэ аймагт өнгөрсөн есдүгээр сард иргэдийн хашаа байшин, автомашин, грааш зэргийг галдан шатаасан хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан. Уг хэргийн эзнийг илрүүлэхээр тус аймгийн цагдаагийнхан өндөржүүлсэн байдал зарлаад байгаа ч өнөөг хүртэл хэргийн эзнийг олоогүй байна. Эл үйлдэл өнгөрөгч есдүгээр сараас хойш нийтдээ зургаан удаа давтагдсан бөгөөд одоогоор гурван автомашин, хоёр айлын хашаатай өвс, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаагаад байгаа аж. Дээрх үйлдлээс болж хохирсон хохирогчдийн дийлэнх нь худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэдийн эд хөрөнгө байсан талаар аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Р.Бумдарь мэдээллээ. Сэлэнгэ аймагт галдан шатаах хорлон сүйтгэх үйлдэл удаа дараа гарч байгаа учир орон нутгийн цагдаагийн хэлтэс Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Түүнчлэн галдан шатаагчын талаархи бодитой мэдээлэл өгсөн хүнд өндөр шагнал өгнө гэж тус аймгийн Цагдаагийн хэлтэс зар гаргаад байгаа аж.