Зөвлөхүүдийн нэгдлийг ирэх сард тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Зөвлөхүүдийн нэгдлийг ирэх сард тодруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Үндэсний шинэтгэл хөгжлийн хороо зөвлөхүүдийн нэгдэл сонгон шалгаруулах хоёр тендер зарлаад буй билээ. Энэ хоёр зөвлөхүүдийн нэгдэл ерөнхийдөө ижил төстэй ажил үйлчилгээ үзүүлэх юм.

    Сонгон шалгаруулсан дээрх зөвлөх баг Монгол Улсад баригдах аж үйлдвэрийн цогцолбор болон дэд бүтцийн төслүүд дээр ажиллана. Аж үйлдвэрийн цогцолборыг хэрхэн босгох, яаж төлөвлөх зэрэг судалгааны ажлыг хийж Засгийн газарт зөвлөхөөр ажиллах ажээ. ҮШХХ-ноос зарласан сонгон шалгаруулалтын эцсийн хариу ирэх сарын дундуур гарна гэж албаны хүн хэлсэн. Одоогийн байдлаар оролцохыг хүссэн багаас захидлыг авч дуусаад байгаа юм. Харин хамтран ажиллах албан ёсны саналыг энэ сарын 29-нийг хүртэл авна.

    Зөвлөхүүдийн нэгдэлд багтсан зөвлөхүүд нь дэлхийн хэмжээнд ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх шаардлагыг тавиад буй. Мөн олон улсын хуулийн компаниудтай хамтран ажиллаж буй байдлыг мөн харгалзах ажээ. Олон улсын хуулийн компаниуд нь энэхүү зөвлөхүүдийн нэгдэлд олон улсын хуулийн зөвлөхөөр оролцох эрхтэй.

    Б.БОЛОР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж