ОХУ-д инфляци нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

ОХУ-д инфляци нэмэгдэж байна

ОХУ-ын Сангийн Яамны Дэд сайд Алексей
Кудрин Бүх Оросын чуулган дээр инфляци энэ жил 8 хувь буюу түүнээс дээш
байх бөгөөд 2009 онд 8,8 хувь байсан гэж хэллээ. Оны эхэнд инфляцийг 6%
байхаар тооцож байсан боловч ган гачиг, хэт халуунаас болж үр тариа,
хүнс, эм бэлдмэлийн үнэ нэмэгдэж байгаа юм.

Дараа жил инфляцийн төвшинг 7 хувь хүртэл буулгана гэж Засгийн Газар
төлөвлөж байгаа  болон 2013 онд 5,5 хувь хүртэл буулгах тухай А.Кудрин
онцолсон юм.

Ерөнхий сайд В.Путин 2011 онд инфляцийн төвшин 6,3 хувь байх болно хэмээн аравдугаар сарын 19-нд мэдэгдсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж