
Монгол-Оросын найрамдлын 50 дахь сарын ажлын хүрээнд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Оросын Шинжлэх ухаан соёлын төвийн төлөөлөгчид болон ОХУ-д сургууль төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт, зөвлөлгөөн, үдэшлэг, сурагчдын дунд “Орос хоол цай” зэрэг төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулав. Энэ үеэр аймгийн Засаг дарга Хэрлэн сумын ерөнхий боловсролын I сургуульд иж бүрэн орос хэлний кабинет байгуулахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо.
И.Байгалмаа