
Нийслэлийн Автозамын газар өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцлөөр ТЭЦ-4 авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах тендерийг өнгөрсөн сарын 22-нд зарласан юм. Үүнд нийтдээ 6,4 км авто замын ажил ба зөвхөн дотоодын компани гүйцэтгэх нөхцлийг нийслэлийн Авто замын газар тавьжээ. Тендерийн нээлт маргааш нийслэлийн төр захиргааны Хангарьд ордны 218 тоотод болно. Нээлтэд зөвхөн сонгон шалгаруулалтад оролцогчдыг байлцуулах ба үнэлгээний хороо эцсийн хариу гартал тендерийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд мэдээлэх хориотой. Үнэлгээний хороо тендерийн нээлтээс 45 хоногийн дотор сонгон шалгаруулалтаа хийнэ.
Б.БОЛОР