Якутын театрынхан “Хунт нуур” балетыг тайзнаа амилуулна

Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Якутын театрынхан “Хунт нуур” балетыг тайзнаа амилуулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуурь бүжгийн эрдмийн театр, Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамтын ажиллагааны хүрээнд Якутын дуурийн театрын уран бүтээлчид манай оронд айлчлан тоглолт хийх гэж байгаа билээ. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Саха Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дэд захирал Маргарита Владимировна Васильева, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн нар оролцов. Якутын театрын уран бүтээлчид анх удаа Монголд 110 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа бөгөөд гурван хоногийн хугацаанд дэлхийд алдартай хоёр балетыг Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчидтэй хамтран тайзнаа амилуулах юм. Мөн хамтарсан гала тоглолт хийх юм. Маргааш буюу энэ сарын 22-нд 19.00 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт Якутын театрынхан суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тайзнаа амилуулах юм. Симфони найрал хөгжмийг театрын ерөнхий удирдаа Ж.Бүрэнбэх дохих юм.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж