Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласны дагуу Хэнтий аймгийн 12 суманд мод тарих өдрийг зохион байгуулж 80 аж ахуй нэгж, 65 иргэн нийт 8042 мод тарьсан байна.Энэ үеэр модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж “Биндэр ой” сум дундын ойн мод үржүүлгийн талбайгаас нарс, шинэс, хайлаас, улиас , чацаргана, бөөрөзгөнө, долоогоно зэрэг 12 төрлийн модны тарьц суулгац, жимсний бут сөөг авчран 2000 орчим модыг худалдаалжээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж