Хундага дарс урдаа тавиад
Хуруугаараа цэмцгэр бариад
Нууцхан санаа алдан сууна тэр бүсгүй
Нулимс нь хааяахан дусаж дарсанд шингэнэ
Тэр л дарс шиг амттай бас гашуун амьдралыг
Тэвчиж бас жаргаж туулсан
Гэвч хүссэн учир тэр ганцаардсан
Гэнэн насаа он жилүүдийн тэртээд үлдээсэн