Япон дахь эр бэлэг эрхтний фестиваль

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Япон дахь эр бэлэг эрхтний фестиваль

Их Наран Улсын иргэд жил бvрийн хавар, модоор
урласан аварга том эр бэлэг эрхтнийг харан, vржил шимийн их дагинад
мєргєхєєр Комаки хотыг зорьдог заншилтэй ажээ. Эх зах нь мэдэгдэхгvй
vймээн шуугиан байхгvй энэхvv гайхалтай нам гvм бєгєєд дэг жаягтай 
фестивальд янз бvрийн насны, хvмvvс эр эмгvй оролцдог байна. Япончууд
эр хvн 42 нас хvрэхээрээ хамгийн барцадтай байдаг гэж vздэг тул энэ
насны (42-той) эрчvvд нь цагаан ємсгєлєєр жигдэрч, 280 кг жинтэй, 2,5
метр урттай модоор урласан аварга том “эр хvний бахархалыг” хотын
гудмаар тvрэн явдаг уламжлалтай ажээ. Мужаанууд нь энэхvv ёслолд
зориулан, жил бvр нvсэр том модон бэлэг эрхтнийг шинээр урладаг юм
байна. Учир нь хавар цагтай цуг тєрсєн шинэ модон шодой нь хуучныхаасаа
илvv “хvчирхэг” байдаг гэж vздэг аж.

Харин цагаан ємсгєлтэй
эрчvvдийн араас 36 настай эмэгтэйчvvд (Япончууд эмэгтэй хvний 36 насыг
мєн хамгийн барцадтай буюу бvтэлгvй vе гэж vздэг байна) жижигхэн хиймэл
эрхтэнгvvд барьсаар алхдаг ажээ. Ингэснээрээ тэд “ёрын 36 насныхаа”
даллаж болзошгvй гай барцдаас єєрсдийгєє хамгаалж, vржил шимийг урин
дууддаг гэж итгэцгээдэг байна. Ийнхvv энэхvv ер бусын арга хэмжээний
эргэн тойрон дахь vйл явдлуудын талаархи сонирхолтой фото сурвалжлагыг
хvлээн авна уу.
Үргэлжлэл…
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж