Хамгийн царайлаг оддын тєрхийг нийлvvлбэл…

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Хамгийн царайлаг оддын тєрхийг нийлvvлбэл…

Бид ємнє нь Холливуудын хамгийн дур булаам бvсгvйчvvдийн тєрхийг хольж,
нэгнийх хємсгийг нєгєєхийг нь нvдтэй, хамрыг нь амтай нь гэх зэргээр
нийлvvлсний эцэст байж болох хамгийн сайхан эмэгтэйн тєрхийг хэрхэн
гаргаж ирсэн талаархи нэгэн сонирхолтой мэдээллийг “Тєгс эмэгтэй”
нэрийн доор танд хvргэж байсан билээ. Тэгвэл энэ удаад дэлхийн тайзанд
гялалзсан хамгийн царайлаг оддын тєрхийг хоёр хоёроор нь нийлvvлж,
нvvрнийх нь хамгийн vзэсгэлэнтэй хэсгvvдийг нь авч, vлдсэнийг нь хаявал
ямаршуухан “хvн” бvрэлдэхийг харуулсан бас нэгэн зугаатай бєгєєд
сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ. Энэ удаад зєвхєн эмэгтэй биш, бас
эрэгтэй оддыг хамруулснаас гадна хоорондоо хамгийн тєстэйгvvдийнх нь
тєрхийг “хольсон” болно. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад, чєлєєт
цагаа хєгжилтэй єнгєрvvлэхийг урьж байна. Жич: захын хоёр нь та бидний
танил болсон алдартнууд, харин голынх нь дундаас нь бvтсэн кибер тєрх
юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж