
Монголын Волейболын холбооноос 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж буй залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байна. Өчигдөр нийт найман тоглолт болж, шөвгийн дөрөвт өрсөлдөх багууд тодорсон бөгөөд маргааш медалийн төлөөх тоглолтууд болох юм. Харин өнөөдрийн тухайд эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн хоёр, нийт зургаан тоглолт болж, медалийн төлөө өрсөлдөх баг тамирчид тодорно.
Өчигдөр болсон тоглолтын дүн:
Эрэгтэй:
“Хилчин” 0:3 “Ноён”
“Харх” 3:0 “Хар алт-хаан”
“Уурхайчин” 3:0 “ХААИС Витафит”
“Булган” 0:3 “Дарханы Хасу Мегаватт”
“Хар алт-хаан” 3:0 “Хилчин”
“Ноён” 2:3 “Харх”
Эмэгтэй:
“ХААИС Мегаватт” 0:3 “Уурхайчин”
“МУБИС-ийн БТДС” 2:3 “Тэнүүн Огоо”
Ш.Тэргэл