Хуучирсан мэдээ: 2010.10.21-нд нийтлэгдсэн

”Чи бидэн хоёр”

Нэг л сайхан өдөр тэнгэрийн од шүүрч
Нэхмэл цагаан лянхуа шиг алган дээр чинь тавина
Нэл гэрлийн хүрээлэнд бидэн хоёр оршивч
Нэрмэл нүдний минь галыг номхотгож үл чадна

Нээрээ тийм өдөр бидэн хоёрт ирнэ ээ
Он жил нэг л мэдэхэд нарыг хэдэнтээ тойрч
Огторгуй мэт мэлмийд чинь гунигийн навч хөвүүлнэ
Цэн тогорууд намраар сүүдрээ зөөж буцна

Цэх өвсний толгой шүүдрээ дааж цуцна
Цэнгэл дундуур бас зовлон бидэнд учирна аа
Шовгор майхны хормойг талын салхи алгадаж
Шонгийн шаазан шиг лааг хага цохих шиг унтраана
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж