Оюутнуудын оюуны бүтээл чанартай байна | News.MN

Оюутнуудын оюуны бүтээл чанартай байна

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Оюутнуудын оюуны бүтээл чанартай байна

Саяхан тохиосон Дэлхийн усны өдрийн хүрээнд зохион байгуулсан “Ус ба бүтээн байгуулалт” оюутны эрдэм шинжилгээний V бага хуралд шинэлэг агуулгатай, сонирхол татах судалгаатай олон илтгэл тавигдсан юм.
Нийт 43 илтгэл хэлэлцэгдсэнээс “Усны суперкритик болон ультра суперкритик төлөв” илтгэлээрээ МУИС-ийн оюутан Х.Цогзолмаа тэргүүн байр, “Шивээ овоо нүүрсний уурхайн газар доорхи усны техноген горимын судалгаа”, “Хур тунадас нэмэгдүүлэх боломж” илтгэлүүдээрээ ШУТИС-ийн оюутан Б.Билгүүн, Б.Аюурзана нар тус бүр хоёрдугаар байр эзэллээ. Харин “Чөлөөт урсгалын түрэлтийн хүчийг ашиглаж, усыг зохих өндөрт гаргах төхөөрөмж”, “Бэлчээр ашиглалтыг усан хангамжаас хамааруулан төлөвлөх нь”, “Далан давхар орчмын усны бохирдол” илтгэлүүдээр ХААИС-ийн оюутан Ц.Эрдэнэтогтох, О.Булган, Эко Ази байгаль орчин менежментийн дээд сургуулийн оюутан Э.Энхтөр нар тус бүр гуравдугаар байрт шалгарсан юм.   
Түүнчлэн, “Загийн нэг настай тарьц ургуулах туршлагын үр дүн”, “Байгалийн гаралтай ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн”, “Улаанбаатар хотын хаягдал усыг олон зориулалтаар ашиглах боломж”, “Уул уурхайн хаягдал уснаас хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийн үнэлгээ” илтгэлүүдийн эзэд тусгай шагнал хүртэв.
Оюутан залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, Монгол орны болоод дэлхийн хэмжээнд тулгамдаад байгаа усны асуудлаар санал бодлоо солилцох боломж олгох зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас тус хурлыг жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жилийн хувьд МУИС-ийн Газарзүй геологийн факультетын цаг уур, ус судлалын тэнхим хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, “Канаан” ХХК, “Монвеком” ХХК-иуд оролцов. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Усны газрын даргын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөх багийн гишүүд болон МУИС, ШУТИС-ийн багш нар багтсан юм. 2011 оны Дэлхийн усны өдрөөр явагдах оюутны эрдэм шинжилгээний VI бага хурал “Эко-Ази” дээд сургууль дээр явагдахаар шийдвэрлэснийг дашрамд дуулгая.  
Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.stop.mn 2010-03-25 127.0.0.1

Zamiin hodolgoonii talaarh sanal huseltee Stopmn saitad bicheerei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж