“Айвенхоу майнз Монголия инк”-д хугацаатай үүрэг өгсөн гэлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

“Айвенхоу майнз Монголия инк”-д хугацаатай үүрэг өгсөн гэлээ

Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөл Оюутолгойн орд газрын Техник эдийн засгийн үнэлгээ ТЭЗҮ-г хэлэлцэн баталлаа гэсэн мэдээлэл гарсан. Тус зөвлөлийн хуралд оролцсон иргэний нийгмийн байгууллагынхан зарим эрдэмтэд үүнийг эсэргүүцэж арга хэмжээ авахуулахаар жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдсэн. Зөвлөлийн хуралд оролцсон иргэдийн Альяанс төвийн тэргүүн О.Занаа, эрдэмтэн Н.Авирмэд нарын хүмүүс иргэний хөдөлгөөнийнхөнтэй уулзаж, хурлын талаар мэдээлэл танилцуулж байна.

Харин албаны эх сурвалж ТЭЗҮ-г Эрдэс баялгийн зөвлөлөөс баталдаггүй зөвхөн мэргэжлийн дүгнэлт гаргадаг гэлээ. Уг дүгнэлтийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад танилцуулан батлах ёстой юм байна. Гэхдээ үүнээс өмнө ТЭЗҮ-д хийх ёстой засвар, анхаарах асуудлуудын талаар “Оюутолгой” ХК хуучнаар “Айвенхоу майнз Монголия инк” компанийнханд хугацаатай үүрэг өгсөн юм байна. Үүнийг ТЭЗҮ засах тодруулах шаардлагатай зүйл гарвал засна, иргэний хөдөлгөөнийхний хэлж байгаа санал зөвлөмжийг ч анхаарах тусгах боломжтой гэж тайлбарлаж байна. 

Эрс шинэчлэл хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат “Бид одоо зөвхөн Оюутолгойн ТЭЗҮ-гээнээс гадна бусад асуудлуудаар ч санал солилцож, цаашид ямар арга хэмжээ авах талаараа ярилцаж байна” гэлээ. Тэд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болохын өмнө буюу дөрөвдүгээр сарын 5-нд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа юм. 

А.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж