Нярай хүүхэд шиг баахан бахирч уйлмаар
Нэрээ мартталаа унтмаар эс бол согтмооор
Цээжиндээ зүүгдсэн хархан, хүндхэнийг мартмаар
Цэнхэр өнгөтэй тэнгэрийг оронд нь зүүчихмээр
Уужуу сайхан амьсгалж нэг үзмээр мөн эс үзмээр
Уурлаж, хашгирч бусдыг загнамаар тэгээд зугтмаар
Уйгаа тайлагдтал дуугүй сууж бодол болмоор
Утгагүй ч хамаагүй хэн нэгэн бүсгүйг тэвэрч суумаар
Уруулыг нь үнсэхгүй хүлээлгэсээр түүнийг дурлуулмаар
Уйлж суугаа нэгэн хүүг аргадмаар, чихэр өгч баярлуулмаар
Урдаас ирэх хүн бүхэнд инээмсгэлэл өгмөөр өөрөө уйлмаар