Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэлийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Оюутолгойн техник эдийн засгийн үндэслэлийг баталжээ

Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөл Оюутолгойн орд газрын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. Уг хуралдаанаас Техник эдийн засгийн үндэслэлийг баталлаа гэсэн мэдээлэл ирлээ. Хуралдаанд зөвлөлийн 32 гишүүн болон иргэний хөдөлгөөнийхөн , эрдэмтэд нийлэн оролцжээ. Техник эдийн засгийн үнэлгээнд 12 засвар оруулсан гэнэ.

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 6-нд баталсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ зургаан сарын дараа хүчин төгөлдөр болох ёстой. Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын зургаан гэхэд Техник эдийн засгийн үнэлгээг хэлэлцэн батлах ёстой юм.

Харин Уул уурхайн ухааны доктор Н.Авармид, Н.Баярхүү иргэний хөдөлгөөний Ж.Занаа нарын хүмүүс Техник эдийн засгийн үндэслэлийг алдаатай гэж үзэж эсэргүүцэж буй. Тэд ийнхүү Техник эдийн засгийн үнэлгээг баталсныг эсэргүүцэж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах бололтой.
     
А.Ану

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж