Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг олголоо | News.MN

Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг олголоо

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Шилдэг оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг олголоо

Сурлага, урлагийн амжилтаар үеийнхнээ тэргүүлсэн шилдэг гэх тодотголтой 35 оюутан өнөөдөр Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг гардлаа. Нийт 35 оюутан энэхүү сургалтын тэтгэлэгт хамрагдлаа. Ерөнхий сайд С.Батболд оюутнуудад энэхүү шагналыг биечлэн гардуулав. Тэрбээр оюутан залууст хандан хэлсэн үгэндээ “Тухайн улсын хөгжил иргэн нь хэр өндөр боловсролтой, өрсөлдөх чадвар ямар байна вэ гэдгээс хамаардаг. Байгалийн баялаггүй хэрнээ өндөр хөгжилд хүрсэн улс олон бий. Тиймээс Монгол Улсын Засгийн газар боловсролын салбарт шинэчлэл хийхээр зорьж, зарим ажлыг эхлүүлсэн байгаа. Та бүхний хувьд бусдадаа мэргэжил, сурлагаар үлгэр дууриал болж, хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нэн хариуцлагатай бас бахархалтай явдал. Цаашдын тань сурлага хөдөлмөрт амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн юм.

Энэ удаагийн сургалтын тэтгэлэгт МУИС, УБИС, ШУТИС, ЭМШУИС, Үйлдвэрлэл урлалын дээд сургууль зэрэг төрийн өмчит сургуулийн оюутнуудаас гадна Шихихутаг, Монгол бизнес, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Зохиомж, Соёмбо зэрэг хувийн хэвшлийн дээд сургуулийн оюутнууд ч хамрагдлаа.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гэрлээ 2010-03-25 119.40.100.99

сайн байна уу 2011 оны ерөнхий сайдын тэтгэлэгт хүхдүүд нь шалгарсан волов уу

Avatar

www.tagtaa.com 2010-03-25 127.0.0.1

Mongol zaluu hun ta

wwwtagtaacom -d negdene uu

Mongol zaluusiin anhnii suljee web site

Anhnii membership SMS CHAT

NAIZAA OL HAIRAA OL

Best regards

TagtaaCom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж