
Нэгэн үнэн. Биднийг сайхан амьдруулчих гээд бүтсэнгүй. Энхрий хайрт нам/МАХН/, шинэ цагийн ардчилагчид засгийн эрхийг авч ирсэн. Хүний сайхан амьдралын тухай ч сайн ойлголтгүй бид ижил байсан л даа, зэрэг үзэж уншаад, сураг сонсоод гүйлдсэн. Бидний итгэж найдсан тэд засгийн эрхийг авч, төрийн өмчийг завшиж, хувийнхаа амьдарлыг сайжруулахаа ард түмэнээ сайхан амьдуулах гэж ойлгож ирсэн одоо ч хэвээрээ. Тиймд энэ 2 “том нам” гэж өөрсдийгөө цоллогч намыг 20 жил удирдсан болон голлон оролцогчид бүтэхгүй хүмүүс гэдэгээ нотоллоо. Дахин сонгогдохын төлөө ядуу ард түмэнээрээ уралдан дайжигнан тоглоомын хүүхэлдэйнүүд болгон угжны хурга болгох санааг хэрэгжүүлсээр ирсэн. Ийм хүмүүс биднийг сайхан амьдруулах тухай бодлого хийж чадахгүй, цаашид бүр ч чадахгүй Харин би сайхан амьдрахын тулд өнгөрсөн 20 жилд төр нь ард түмэндээ боломж олгодог, жил бүр дарга нарын амьдрал сайжрах биш ард түмэн өөрийн хэрэгцээний наад захын үндсэн хэрэглээгээ хангах орлоготой болохыг ойлгоод, хүсээд л үлдлээ. Үүнийг 20 жилийн өмнө манай ухаант буурлууд маань хэлж л байсан хэн ч тоогоогүй ярьсаар байна. Хүн мэдэж чадаад байх зүйл үгүй бөгөөд ганцхан өөрийнхөө хувийн ашиг сонирхолоо л ард түмнийхээсээ доогуур тавьчих хүн л дутсаных. Олсон амжилт нь бид хүнээ танилаа, шинэ цагийн төрөөс төрсөн баячуудаа олж авлаа, салж чадах нь цаашидын бидний асуудал боллоо.
Нэгэн үнэн. Байгалийн баялагаа/мод, ан амьтан, гол мөрөн, нөгөө нүүрс.алт, зэс.. зарж үрээд дуусах нь. Бидний аав ээжийн маань хөдөлмөрөөр 70, 80 жил бүтээж, цуглуулсан төрийн өмчийг уралдан хувааж идээд, байгалийн баялагаа шуналтай гэгч нь үгүй хийсээр. Нөгөө дээрхи хэдийн хийсэн ажлын үр дүн. Бидний нэрийг барин наймаа хийж байгаа бөгөөд харин бидэндээ хувь өгч гийгүүлэх тухай яриад хийгээд байх шиг. Харин би тэд нар биднээс сонгогдсон болохоос бидэнд хувь өгдөг гарууд биш л гэж энэ 20 жил ойлгож үлдлээ. Бид та нарыгаа төлөөлөөд ийм шийдвэр гаргалаа гэж ярихын оронд би чамайг гийгүүлээд өгнө, одоо бүр ямааг нь хээлтүүлээд, ноолуурыг нь зараад, , түлээ нүүрс өгсөн, удахгүй банкны өрийг нь дараад, авгай хүүхдийг нь харж хандах шинж илэрхий төрөөд эхэлсэн шүү дээ. 20 жилд авилгал,албан тушаалын наймаа, захиалгат аллага хүртэл гарсан он жилүүд байсанг хэлээд хэрэггүй биз дээ. Амжилт нь гэвэл энэ хэдээс эртхэн өвөг дээдсийнхээ ариун газар шороогоо салгаж авах юмсан гэж ойлголоо. Хурдхан сонгууль болоосой, миний ард түмэн үзүүлээд өгнө өө. Харин би тэр үед та нартаа хэнд итгээд үзэх өөрийн бодолоо хуваалцах болно.
Н.Галцог. 2010.10.19