Тарагтай блинчик хэрхэн хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Тарагтай блинчик хэрхэн хийх вэ?

Орц:
1 ш єндєг,
4 цайны халбага элсэн чихэр,
хагас цайны халбага давс,
1 цайны халбага давс,
1 цайны халбага сода,
2 стакан тараг,
2.5 стакан гурил,
3.5 хоолны халбага наран цэцгийн тос.

Бэлтгэх арга:
Єндєг элсэн чихэр, давс, сода болон наран цэцгийн тостой хольж хутгана. Дараа нь дээрээс нь хагас стакан гурил хийнэ. Єтгєн зуурсан гурил дээрээ хагас стакан тараг хийж дахин хутгана. Тарагны оронд гашилсан сvv буюу шингэн аарц ч хийж болно. Хайруулын тавгаа эхлээд халааж ургамлын тосоор тосолно. Гурилаа бага оврын шанагаар буюу том халбагаар хийхдээ хайруулын тавгаа ойролцоогоор гурван мелометр зузаантай болохоор тооцож хийгээд эргvvлнэ.

Блинчик доод талаасаа шарагдаж дээд тал нь "хатахад" тvvнийг уралгvйгээр хавтгай халбагаар эргvvлж нєгєє талыг нь шарна. Шарах vеийн ширэмний халуун дундаас арай илvv байх хэрэгтэй. Шарсан блинчикээ дээр дээрээс нь давхарлан тавган дээр єрнє. Шарсан блинчикийг дээрээс нь юмаар хучиж таглах хэрэггvй. Хучсан тохиолдолд блинчик хєлєрч амт муутай болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж