
УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханд холбогдох Эрүүгийн хуулийн 79.1-ээр зүйлчилсэн хэргийн давж заалдан шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Шүүхийн эрүүгийн танхимд 9.30 цагаас болно. Өнгөрсөн зуны турш олон нийтийн анхаарлыг татсан уг хэргийн талаар тодруулбал, яллагдагч Ц.Жаргалсайхан нь Улсын нууцтай холбоотой баримт бичгийг гадаадын тагнуулын байгууллагад шилжүүлсэн, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан, өнгөрөгч наймдугаар сард Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс 17 жил ийн хорих ялыг чанга дэглэмтэй эдлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргасан. Харин эл шийдвэрийг яллагдагч эсэргүүцэн, давж заалдаж буй нь энэ юм.
Н.Түвшин