
Shopping хийж яваад таалагдсан хувцас байвал өөртөө хир таарах, мөн зохих эсэхийг өмсч үзэж байж л мэддэг биз? Одоо та өөрөө өмсч, цаг заваа үрэх шаардлагагүй болох нь. Энэ бүхнийг тань робот хийж өгөх болно. Харин робот таны хувцсыг өмсуулж өгнө гэж ойлгож болохгүй шүү.
Робот яг таны биеийн хэлбэртэй ижилхэн болж, таны биеийн хэлбэрт хир зохицох эсэхийг харуулдаг болжээ. Энэхүү робот нь таны биеийн хэлбэрийг скандаад өөрийнхөө хэлбэрийг таны хэлбэртэй ижилхэн болгож чаддаг юм байна.
Эх сурвалж: shinetech.wordpress.com