
Мөн А хэсэгт өрсөлдөж буй ДДХМ Д.Баттулга эхний тойрогт Д.Эрдэнэбилэгтэй тэнцэж, хоёрдугаар тойргийн тоглолтыг өнжсөнөөр нэг оноотой болсон бол В группт тоглож буй Р.Манлай, Д.Ганболд нар эхний тойрогт хоорондоо тоглож тэнцсэн бол хоёрдугаар тойрогт Р.Манлай Узбекистаны их мастер А.Артиковтой тоглож, хожигджээ. Харин Д.Ганболд Хятадын Вей Жоутой тэнцсэн байна.
Харин манай эмэгтэй даамчдын тухайд А группт М.Нямжаргал, Э.Мандахнаран хоорондоо тоглож, тэнцсэн бол В группт Ц.Энхзаяа, Б.Түвшинзаяа нар мөн хоорондоо тоглож, Ц.Энхзаяа ялалт байгуулжээ. Тэрбээр мөн хоёрдугаар тойрогт Лаосын даамчин М.Моукийг хожсоноор дөрвөн оноотой болж, хэсгээ манлайлж байна. Харин Б.Түвшинзаяа хоёрдугаар тойргийн тоглолтод Хятадын даамчин Лью Гуо Юанийг хожиж, хоёр оноотой болжээ. Дашрамд сануулахад, А группт сугалаа таарсан эмэгтэй даамчид хоёрдугаар тойргийн тоглолтыг өнжсөн юм.