Азийн уулчдын цугларалтад оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Азийн уулчдын цугларалтад оролцоно

Монголын уулчдын нэгдсэн холбооны тамирчид буюу Монголын уулчид Азийн уулчдын цугларалтад оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ. Үүний дараа Балбын Полдор Пик /5869 м/ уул, Альпийн нурууны ноён оргил Монбланд авирах гэхчлэн авиралтын төлөвлөгөө олон байгаа бололтой. Дотоод дахь авиралтын хувьд энэ жил хоёр томоохон авиралт хийх бөгөөд түүний нэг нь Алтай таван богдын Хүйтний оргилоос уулын цанаар буух тусгай авиралт байх аж. Энэ авиралтыг ирэх долдугаар сард зохион байгуулах юм байна. Сонирхуулахад, дэлхийн дээвэр Эверестийг хоёрантаа эзэлсэн түүхтэй /Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ хоёр авиралтын эзэн/  Монголын уулын спортын 60 жилийн түүхэн ой ирэх жил тохиох юм байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж