
Чихрийн шижингийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Шээс их гарах
Ам цангах
Турах
Өлсөх
Хараа муудах
Гар хөлийн үзүүр жирвэгнэж мэдээгүй болох
Арьс хуурайших
Шарх эдгэрэхгүй удах
Идээт халдварт өртөмхий болох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Зарим тохиолдолд инсулины дутагдлаас болж чихрийн шижин өвчин хүүхэд насанд эхлэх нь бий. Ужиг чихрийн шижингийн үед хүмүүс өдөр бүр инсулины тариа хийлгүүлэх шаардлагатай.
Хүний биемахбодь хангалттай инсулин боловсруулдаг боловч түүнийгээ үр дүнтэй ашиглаж чаддаггүйгээс чихрийн шижин үүсдэг байна.
Харин жирэмсэн эмэгтэйчүүдэд дааврын зохицуулалт алдагдсанаас үүсдэг. Зарим тохиолдолд удамшлын өвчин, мэс заслын хагалгаа, хоол тэжээл дутагдах зэрэг нь чихрийн шижингээр өвдөхөд хүргэдэг.
Хэрвээ чихрийн шижинг эрт оношлуулахгүй бол
Хараа муудах
Хөл идээтэй шархлах
Бөөрний дутагдал
Зүрхний шигдээс
Тархинд цус харвах зэрэг эрсдэлтэй.
Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхийн тулд
Зохистой зөв хооллолт
Элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг ундаа, бялуу зэрэг хурдан шимэгддэг нүүрс ус хэрэглэхгүй байх
40-50 хувь нь ургамлын гаралтай өөх тос хэрэглэх
Хоногт 4-5 удаа хооллох
Тамхинаас гарах
Биеийн жингээ хянах
Идэвхитэй амьдралын хэв маягт шилжих
Бухимдахгүй байх Сэтгэл зүйн таагүй байдлаас зайлсхийж, аль болох сртесст орохгүй тайван байх
Цусан дахь сахарын хэмжээг хянаж, хэт бууруулахгүй бас ихэсгэхгүй байх
Нүдний харааг шалгуулж, гар хөлөнд арьсны идээт үрэвсэл буй эсэхийг эмчид үзүүлж байх нь чухал.