Хөлсний үнэр дарах нь

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Хөлсний үнэр дарах нь

Хөлсний үнэрийг зориуд чухам ийм зорилгоор бүтээгдсэн дезодорантын тусламжтайгаар дарж болно. Дезодорант гэдэг нь спиртийн найрлагатай өндөр тогтоцтой тансаг үнэртэн-парфюм болон одеколон зэрэг шингэн үнэр дарагчийн нэгэн төрөл юм. Эдгээрийг олон жилийн туршид хүний биенд аятайхан үнэр оруулахын тулд хэрэглэсээр иржээ. Эвгүй үнэрийг дарах ийм төрлийн шингэнүүдэд голдуу арьсны сүвийг агшааж базан хөлсний нэвтрэлтийг бууруулах чадвар бүхий металлын давсны хольц /голдуу цагаан тугалганы хлорид/ орсон байдаг.
Хөлсний үнэр дарагч ийм шингэн худалдан авахдаа гаднах танилцуулгыг нь сайтар уншаарай. Хэрвээ дезодорант гэсэн байвал хөлсний булчирхайг дарангуйлах зүйл ороогүй учраас хөлсний ялгаралтын хэмжээг багасгах чадваргүй байдаг. Хэрвээ та дезодорант сонгож байгаа бол түүнийг зөвхөн өглөө л хэрэглэнэ. Хатуу дезодорантыг харин эсрэгээр, орой хэрэглэнэ. Унтахын өмнө суга, бусад шаардлагатай газраа сайтар угаагаад яг унтахдаа дезодорантаа түрхэнэ. Шөнө хөлсний булчирхай бараг ажилладаггүй учраас хөлс их ялгарахгүй, тиймээс өглөө босоход дезодорант арьсанд бараг шингэчихсэн байдаг. Харин өглөө түрхвэл ихэнх хэсэг нь хөлстэй хамт урсаад алга болноо гэсэн үг.
Эвгүй үнэр дарж, хөлс ялгаралтыг багасгах зориулалттай гоо сайхны бүтээгдхүүнүүд нь арьсанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйлчилгээ өгөх ёстой. Гэвч одоо үйлдвэрлэж буй тийм төрлийн бүтээгдхүүнүүд олон жил хэрэглэсний дараа арьсанд төмөрлөгийн давсны хуримтлал үүсгэж орхидог. Харамсалтай нь төгс төгөлдөр бүтээгдхүүн өнөөг хүртэл үйлдвэрлэгдээгүй л байна.
Хэт их эвгүй үнэрээс зайлсхийх нь
Алга, сугандаа хэт их хөлс ялгаруулж эвгүй үнэр гаргадаг эрчүүдэд эмийн жороор хөнгөн цагааны хлоридын уусмал хэрэглэхийг зөвлөдөг. Хөл нь маш их хөлөрдөг бол өдөрт нэг удаа формалины уусмалд дүрж байх хэрэгтэй. Ингэхдээ 500 гр хүйтэн усанд 1 цайны жижиг халбага формалин хийж бэлтгэнэ. Энэ нь хөлний эвгүй үнэрийг бүтэн өдрийн турш дарж чаддаг.

Нар.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж