УИХ-ын даргад мэндчилгээ ирүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргад мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Төрийн Думын дарга Эрхэмсэг ноён Борис Грызлов УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон Монголын бүх парламентчдад баяр хүргэсэн цахилгаан ирүүллээ.

31990 онд байгуулагдсан Улсын Бага Хурал нь Монгол оронд ардчилсан өөрчлөлтийг үүсгэн байгуулах, эдийн засгийн шинэчлэлийг эх орондоо бий болгох гол тулгуур болж, Монголын ард түмнийг хөгжил, цэцэглэлтийн замд хөл тавих, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэх баталгаа болсон билээ.

Танд болон Монголын мэргэжил нэгт нөхөддөө энэхүү хариуцлагатай ажилд нь амжилт хүсье. Манай хоёр орны уламжлалт сайн хөршүүдийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх нь Монгол Улсын Их Хурлын нэн тэргүүний чухал зорилтуудын нэг хэвээр үлдэнэ гэдэгт найдаж байна3 хэмээн тэрбээр мэндчилгээндээ дурьдсан байна.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жан-Поль Дюмон УИХ-ын даргад Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 20 жилийн ойн халуун баяр хүргээд УИХ-ын эрхэм гишүүд болон Тамгын газрын нийт хамт олонд баярын мэндчилгээ уламжлахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж