Ам.долларын ханш 1300-гаас буулаа

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш 1300-гаас буулаа

Гадаад валютын монгол төгрөгтэй харьцах ханш буурсаар байна. Өнөөдөр 12.00 цагийн байдлаар ХААН банкны салбаруудад ам.долларыг 1299 төгрөгөөр авч, 1309 төгрөгөөр худалдаж байв. Хятадын юанийн ханш ч урьд урьдынхаас буурч 195-198 төгрөг болжээ. ХААН банкинд ОХУ-ын рублийг 41,4 төгрөгөөр авч, 43,4 төгрөгөөр худалдаж байсан бол японы иенийг 15,78 төгрөгөөр авч 16,38 төгрөгөөр худалдаж байлаа. Харин “Найман шарга” валют арилжааны цэгт ам.долларыг ханш 1297 төгрөгөөр авч, 1302 төгрөгөөр худалдаж байлаа. Тус цэгт юань  196,5-197,3 төгрөгийн ханштай байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж