IJF-ийн ерөнхийлөгч С.Мияарагчаагийн фен

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

IJF-ийн ерөнхийлөгч С.Мияарагчаагийн фен

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч, ноён Мариус Визэр өнөөдөр өглөө Монголд ирсэн билээ. Түүнийг Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, ОУХМ С.Мияарагчаа тэргүүтэй Монголын шилдэг жүдочид болон Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд онгоцны буудалд угтаж авсан юм.
Сонирхуулахад, дэлхийн жүдо бөхийн хамгийн том холбоог удирдаж байгаа ноён Мариус Монголын тамирчин С.Мияарагчааг ихэд үнэлдэг нэгэн гэнэ. Зочилсон орон бүртээ жүдочдын бэлтгэлийн зааланд очиж, хөлс гаргадаг уламжлалтай тэрбээр өмнө нь буюу өнгөрсөн онд Монголд ирэхдээ шигшээ багийн зааланд бэлтгэл хийж байсан ОУХМ С.Мияарагчааг онцгойлон магтаж байсан юм. Тиймээс ч ноён Мариус хувийн зүгээс өндөр итгэл хүлээлгэж байгаа жүдоч С.Мияарагчаатай уулзаж, өнгөрсөн хагас жилийн хугацаанд “World masters” тэмцээнд түрүүлж, Европын цувралаас гурван мөнгөн медаль хүртсэн амжилтад нь сэтгэл хангалуун байгаагаа ярьжээ.  
Ноён Мариус Визэр өнөөдөр Монголын жүдо бөхийны холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, ирэх долдугаар сард Монголд болох “Дэлхийн цом”-ын тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцах бол маргааш шигшээ багийн зааланд зочилж, тамирчидтай хамт бэлтгэл хийх юм байна.

Б.Бат

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж