Шар усны аюулд нийслэлийн зарим хороод өртжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.25-нд нийтлэгдсэн

Шар усны аюулд нийслэлийн зарим хороод өртжээ

Цаг үеийн байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга үерийн далан сувгийг нээж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор албан даалгавар өгсний дагуу нийслэлийн зургаан дүүрэгт Онцгой байдлын газраас шалгалт хийжээ. Нийслэлд нийт 138 км урт далан, суваг шуудуу байдгаас 52 км нь голуудын хамгаалалтын далан, 31 км нь үерийн ус зайлуулах суваг байдаг аж. Тус шалгалтаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо буюу Дэнжийн мянгын 1, 3 дугаар үерийн ус зайлуулахсувгийн далангийн хажуугийн айлууд уулын цас хайлахад усанд автахаар болсон бөгөөд далангийн талаас дээш мөс тогтсон байгаа ч айлууд газрын зөвшөөрөлтэй хэмээн нүүлгэх ажлыг эрс эсэргүүцэж байгаа аж. Харин БЗД-ийн 21 дүгээр хороо буюу Сэлбэ голын хаяа дэрлэн буусан 50 гаруй айлуудын хашаа, байшин хагас метр усанд сууж хөлдсөн байжээ. Дээрх айлуудын ихэнх нь гэртээ амьдрах аргагүй болсон тул гэрээ орхиод, эзгүй байгаа юм байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж