
BBC-гийн авсан мэдээллийн эх сурвалжаар түүний эрүүл мэндийн байдал ноцтой бус байгаа бөгөөд ойрын өдрүүдэд эмнэлгээс гарах байх гэжээ.
Маргарет Тэтчер өнгөрөгч долоо хоногт болсон өөрийн 85 насны ойн баярт оролцоогүй ба шалтгаан нь ханиад хүрснээс болсон байна. 2005 онд хэд хэдэн удаа эрүүл мэнд нь эрс муудснаас үүдэн эмч нар “Төмөр хатагтай”-г олон нийтэд хандан үг хэлэхгүй байхыг зөвлөсөн аж.
Sky News-ийн мэдээлснээр ерөнхий сайд Дэвид Кэмерон хатагтайн эрүүл мэндийн байдлын талаар байнга мэдээлэл авч байгаа ажээ.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг