
Ерөнхийлөгч “Намайг хүндэтгэн саяхан бүтээж, бүртгүүлсэн урьд байгаагүй шинэ төрлийн цэцэг юм. Би баярласандаа мате цай шоколадтай уусан шүү” гэж
өөрийн твиттерт хошигносон ажээ.
Ерөнхийлөгч Кристина Фернандесийн яриснаар өнгөрөгч баасан гаригт баглаа цэцгийн боодол хүлээн авсан ба түүнд нэгэн төрлийн “өнгө, цэцгийн хэлбэрийг дүрслэн хэлэхийн аргагүй” цахирмаа цэцэг байсан гэжээ. “Үнэхээрийн үзэсгэлэнтэй гоё цэцэг байсан. Цэцгийг дагалдуулан түүний ямар төрлийг тодорхойлсон гэрчилгээ байсан” гэснээс илүү мэдээлэл өгөөгүй аж.
Гэрчилгээг Их Британи улсын “The Royal Horticultural Society” нийгэмлээс олгожээ. Цахирмаа цэцгийг тус нийгэмлэг өөрийн лабораторид ургуулан бий болгосон ба биотехнологийн бичил тоос хүртээлтийн орчин үеийн технологи ашигласан байна.
The Orchid Review сэтгүүлийн 2010 оны есдүгээр сарын сүүлчийн дугаарт шинээр ургуулан бий болгосон цэцгийн жагсаалтад энэ цахирмаа цэцгийг “CFK” гэсэн нэрийн дор бүртгэжээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг